Монголын хөнгөн атлетикийн Мастеруудын холбооноос зохион байгуулсан хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 06 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд 10 тамирчин амжилттай оролцож алтан медаль-11, мөнгөн медаль -6, хүрэл медаль- 8, нийт 25 медаль хүртлээ.Үүнд: Ч.Наранцацрал (ОУХМастер) 45-49 насны ангилалд 3000 м-алтан медаль, 5000м-алтан медаль,буухиа гүйлт-алтан медаль, Г.Өлзийбаяр 80+(эр) насны ангилалд 1500 м-алтан медаль, 400м-мөнгөн медаль, Ж.Алтанцэцэг 80+(эм) насны ангилалд 1500м-алтан медаль, 400м-алтан медаль, Б.Соёлмаа 40-44 насны ангилалд 5000 м-алтан медаль,1500м-алтан медаль, Т.Ганзориг 55-59 насны ангилалд дүүгүүр шидэлт алтан медаль, зээрэнцэг шидэлт-мөнгөн медаль,бөөрөнцөг түлхэлт-мөнгө медаль, жад шидэлт-мөнгөн медаль,уртын харайлт мөнгөн медаль, Доржпагма 55-59 насны ангилалд дүүгүүр шидэлт-хүрэл медаль, бөөрөнцөг түлхэлт-хүрэл медаль, И.Сарангэрэл 60-64 насны ангилалд 400м-хүрэл медаль, Ч.Саранчимэг 50-54 насны ангилалд бөөрөнцөг түлхэлт-хүрэл медаль, Ч.Эринаа 60-64 насны ангилалд жад шидэлт-хүрэл медаль, П.Энхтүвшин 60-64 насны ангилалд 400м-хүрэл медаль, 800м-хүрэл медаль,1500м-хүрэл медаль, Соёлмаа 40-45 насны ангилалд 100м-алтан медаль,400м-алтан медаль тус тус хүртлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.