Хангайн бүсийн биеийн тамир, спортын салбарын туршлага солилцох зөвлөгөөн, нөхөрсөг тэмцээн 2025 оны 06 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо амжилттай зохион байгуулагдлаа.Тус арга хэмжээнд Булган, Архангай, Орхон, Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газрын ажилтан, албан хаагчид туршлага солилцож, спортын 4 төрлөөр (Сагсан бөмбөг, Волейбол, Софт волейбол,Корнхолл) хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж, Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон багийн дүнгээр Дэд байранд шалгарлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.