Мэдээ

Биеийн тамир, спортын салбарын албан хаагчдын дунд зохион байгуулагдсан спортын 7 төрөлт наадамд Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон Багийн дүнгээр 2 дугаар байранд шалгарлаа.

Биеийн тамир, спортын салбарын албан хаагчдын дунд зохион байгуулагдсан спортын 7 төрөлт наадамд Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон Багийн дүнгээр 2 дугаар байранд шалгарлаа.
Цаг үеийн мэдээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран Биеийн тамир, спортын салбарын ээлжит Улсын зөвлөгөөн, салбарын албан хаагчдын дунд спортын 7 төрөлт тэмцээн наадам 2025 оны 10 дугаар сарын 10–12-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээн наадамд 21 аймаг, 9 дүүрэг, БТСУХороо, Нийслэл, Үндэсний шигшээ баг, Спортын анагаах ухааны нийт 35 байгууллага оролцож, Булган аймгийн Биеийн тамир, спортын газар нь Сагсан бөмбөг 5х5 (эрэгтэй) алтан медаль, волейбол (эрэгтэй) хүрэл медаль, Дартсны төрөлд алтан медаль-2 (О.Дэмиддагва, Г.Нарантуяа) тус тус хүртэж Багийн дүнгээр 2 дугаар байранд шалгарлаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.