Мэдээ

U10 насны Сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Сайхан суманд зохион байгуулагдаж нийт 16 ( хөвгүүд-10, охид-6) багийн 128 өсвөрийн тамирчид өрсөлдлөө.

U10 насны Сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Сайхан суманд зохион байгуулагдаж нийт 16 ( хөвгүүд-10, охид-6) багийн 128 өсвөрийн тамирчид өрсөлдлөө.
Цаг үеийн мэдээ

U10 насны Сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Сайхан сумын ЗДТГазар, ЕБСургууль, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгууллаа.Тэмцээнд нийт 16 ( хөвгүүд-10, охид-6) багийн 128 өсвөрийн тамирчид өрсөлдлөө.Багийн дүнгээр Хөвгүүд: I байр Б.Баттулга дасгалжуулагчтай Булган сумын III сургууль, II байр Б.Санчир дасгалжуулагчтай Хишиг-Өндөр сум, III байр Н.Болормаа дасгалжуулагчтай Хутаг-Өндөр сум Охид: I байр Г.Бат-Эрдэнэ, О.Отгонцэцэг дасгалжуулагчтай Булган сумын I сургууль, II байр Х.Сэргэлэн дасгалжуулагчтай Хялганат тосгон, III байр Н.Болормаа дасгалжуулагчтай Хутаг-Өндөр сум, Шилдэг дасгалжуулагчаар Б.Баттулга (Булган сумын III сургуулийн БТ-ын багш), Охид: Шилдгийн шилдгээр Г.Анударь (Хялганат тосгон), Шилдэг довтлогчоор Б.Номин-Эрдэнэ (Булган сумын I сургууль), Шилдэг холбогчоор С.Эрхсаран (Хутаг-Өндөр сум), Шилдэг хамгаалагчаар Б.Идэрмаа (Сайхан сум), Хөвгүүд: Шилдгийн шилдгээр Б.Эрхэт (Булган сумын III сургууль), Шилдэг довтлогчоор Б.Мэнд-Амар (Хишиг-Өндөр сум), Шилдэг холбогчоор Ц.Шинэмөрөн (Хутаг-Өндөр сум), Шилдэг хамгаалагчаар Б.Алтансоёмбо (Булган сумын III сургууль) тус тус шалгарсан байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.