Мэдээ

Даргын мэндчилгээ

Монгол улсын их спортын гэр бүлийн, анхдагч алдартан аваргуудын өлгий нутгийн нийт тамирчид, багш, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигч, ивээн тэтгэгчид спортын салбарын хамт олон та бүхэндээ        чин     сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.Монгол улсын Засгийн газраас гаргасан урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050“, Булган аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөр, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөрийн спортын салбарын чиг хандлага, орон нутгийнхаа онцлогт тохирсон ард иргэдийн хэрэгцээнд нийцсэн биеийн тамирын үйлчилгээ, материаллаг баазыг нэмэгдүүлж, бие бялдрын боловсролтой эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай, өндөр ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Биеийн тамир спортын ажил үйлчилгээний чанар хүртээмжийг түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэхийн тулд салбарын хэмжээнд цахим үйлчилгээг нэвтрүүлэх, улсын хэмжээнд Биеийн тамир, спортын мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэн ажиллаж байна. Тус цахим хуудсанд зочилж Биеийн тамир, спортын бодлого, хөтөлбөр, салбарын хууль тогтоомж дүрэм журмын хэрэгжилт, салбарын болон байгууллага, сум орон нутагт зохион байгуулагдсан тэмцээн уралдааны мэдээлэлтэй танилцах боломжтой болж байна. Аливаа хүнийг тэсвэр тэвчээртэй болгож өөрийгөө ялан дийлэхэд сургаж байнгын оргил өөд тэмүүлэх хүч нь болж байдаг Биеийн тамир, спортыг дэмжиж ирсэн орон нутгийн болон Булганхангай нутгийн спортыг дэмжигч та бүхэндээ баярлалаа. Анхдагчдын өлгий нутгийнхан дараагийн олимп, дэлхийн аваргуудаа бэлтгэх гэгээн үйлсдээ үнэнч байж, шантрашгүй, ялагдашгүй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

           Спорт бол эв нэгдэл, хамтын ажиллагаа, бүтээлч оршихуйн цогц юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.