Мэдээ

“Аймгийн цол” олгох барилдаан

“Аймгийн цол” олгох барилдаан
МЭДЭЭЛЭЛ


          Ардын Хувьсгалын 100 жил, Булган аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн “Аймгийн цол” олгох үндэсний 128 бөхийн барилдааныг 2021 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд “А” зааланд үзэгчгүй зохион байгуулж, бөхчүүдийг ковидын шинжилгээнд хамруулан, халдваргүйтгэлийн дэглэмийг баримтлан ажиллав.Тус барилдаанд Гурванбулаг сумын харьяат аймгийн начин Б.Очирхүү түрүүлэн Аймгийн арслан цол, үзүүр бөхөөр Могод сумын харьяат Аймгийн заан Э.Энх-Амгалан Заан цолны чимэг, Аймгийн начин цолны болзлыг Сайхан сумын харьяат Сумын заан Б.Бат-Эрдэнэ, Хишиг-Өндөр сумын харьяат Сумын харцага Ц.Мөнхбаяр нар тус тус хангалаа.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.