Мэдээ

Үндэсний шагайн харваан аймгийн аварга шалгаруулах тэмцээн

Үндэсний шагайн харваан аймгийн аварга шалгаруулах тэмцээн
МЭДЭЭЛЭЛ

Үндэсний шагайн харваан аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Булган суманд амжилттай зохион байгуулагдаж нийт 21 багийн 150 гаран харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Хувийн цуваа харваа 3-р байр Сайхан сумын харваач АГМ Баттулга,Хувийн цуваа харваа 2-р байр Хутаг-Өндөр сумын уугуул Сайхан сум БАЯРТ ЧАНАР багийн харваач МУМ Г.Сүхбат, Багийн харваа 3-р байр Г.Ариунболд ахлагчтай Булган сумын АЛТАН ТЭВШ багийн харваачид

Багийн харваа 2-р байр Б.Орхон ахлагчтай Сайхан сумын БАЯРТ ЧАНАР багийн харваачид, Багийн харваа Тэргүүн байранд Ж.Амарсанаа ахлагчтай Хутаг-Өндөр сумын БААТАРВАН багийн харваачид, Багийн харваа 4-р байранд Галбадрах ахлагчтай Булган сумын ДАЙЧИНВАН багийн харваачид

Хувийн чавх харвааны төрөлд 3-р байранд Хялганат тосгоны харваач Чулуунбаатар, Хувийн чавх харвааны төрөлд 2-р байранд Хутаг-Өндөр сумын харваач Хүрэлтөмөр, Хувийн чавх харвааны төрөлд Тэргүүн байранд Тэшиг сумын харваач М.Ганбат

Багийн Чавх харвааны төрөлд 3-р байранд Р.Баяраа ахлагчтай Тэшиг сумын баг харваачид, Багийн Чавх харвааны төрөлд 2-р байранд С.Болдбаатар ахлагчтай Хутаг-Өндөр сумын баг харваачид, Багийн Чавх харвааны төрөлд Тэргүүн байранд М.Лхагвадорж ахлагчтай Булган сумын баг харваачид.

Хараа хурц Оноо нь мэргэн Уухай нь цээлхэн байхын эрхэм ерөөлийг өргөе.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.