Мэдээ

"Цахим гимнастрада" биеийн тамирын арга хэмжээ аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулагдлаа.

"Цахим гимнастрада" биеийн тамирын арга хэмжээнд дасгалыг цахимаар сурч аймгийн хэмжээнд Аэробик гимнастик, Эрүүл мэндийн дасгал, Золбоот шугаман бүжиг, Ажлын байрны дасгалуудаар багууд өрсөлдөж, тус арга хэмжээнд Онцгой байдлын газар, Аймгийн ЗДТГазар, Хөгжимт жүжгийн театр, Биеийн тамир, спортын газар, IV цэцэрлэг, I цэцэрлэг, II цэцэрлэг, Төв номын сан, Татварын хэлтэс, III сургууль, Орхон сум, Хялганат тосгон, Хутаг-Өндөр сумдууд идэвхтэй оролцлоо. Аэробик гимнастикийн төрлийн бага, дунд, ахлах насанд I байранд Хутаг-Өндөр сумын ЕБСургууль, ажилтан албан хаагчдын 19-54 насны аэробик гимнастикийн төрөлд I байранд Г.Сэлэнгэ ахлагчтай ХЖТеатр, II байранд Г.Мөнхбаяр ахлагчтай ОБГазар, Эрүүл мэндийн дасгалын төрөлд I байранд Г.Мөнхбаяр ахлагчтай ОБГазар, II байранд Э.Нарантуяа ахлагчтай III сургууль, Золбоот шугаман бүжгийн төрөлд I байранд Г.Баасанжаргал ахлагчтай II цэцэрлэг, II байранд Б.Соёлмаа ахлагчтай I цэцэрлэг тус тус шалгарсан байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.