Мэдээ

БОКСЫН ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БУЛГАН АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

БОКСЫН ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БУЛГАН АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ.
Цаг үеийн мэдээ

Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин,Ардын багш Х.Алтанхуягийн нэрэмжит Боксын залуучуудын улсын аварга шалгаруулахтэмцээн  Булган аймгийн Булган суманд 2022оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд Спортын ордондзохион байгуулагдлаа.

       Тус тэмцээнд  31 байгууллагын 171 тамирчин, Булганамйгаас эмэгтэй 9, эрэгтэй 16 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа соринөрсөлдлөө.

 Тэмцээний хүндэт зочноорМБХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын Ерөнхий захирлынхамтын ажиллагаа, Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Булган аймгийнЗасаг даргын орлогч, тус тэмцээний ажлын хэсгийн ахлагч Д. Жаргалсайхан, АзиТивийн Хошой Аварга, Монголын Боксын Спортын Ууган Гавъяат Тамирчин, Ардын БагшХ. Алтанхуяг, МБХ-ны Дэд ерөнхийлөгч, H&H Эрмокон ХХК-ны ЗахиралМ.Баянмөнх, МБХ-ны УЗГ-н, Монгол-333 нэгдлийн захирал У.Баатар, МУГТ. МУХБ. П.Сэрдамба, МУГТ Д.Отгондалай,МУГТ, Дархан мэргэн. Ш.Даваахүү, Булган аймгийн БТСГ-н дарга А.Ханддорж, Булганаймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Баттулга нарын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

      Тэмцээний Багийн дүнгээр IBA 1 одтой дасгалжуулагч, Спортынмастер С.Дашбурмаа, МБХ-ны 2 одтой дасгалжуулагч, Спортын мастер Есүхэйдасгалжуулагчтай Биеийн Спортын Дунд Сургууль Тэргүүн байр, Цом, Алтан медаль,  МБХ-ны 2 одтой дасгалжуулагч,Спортын мастер Д. Мөнхболд, IBA-ны 1 одтой дасгалжуулагч В.Аззаяа, МБХ-ны 1одтой дасгалжуулагч Эрдэнэхүү нараар удирдуулсан Булган аймгийн баг Дэд байр, Цом, Мөнгөн медаль, IBA 1 одтой дасгалжуулагчТ.Ганзориг дасгалжуулагчтай Ихэр Бээлий клуб Гутгаар байр, Цом, Хүрэл медаль тус тусхүртлээ.

      Тэмцээний Өсөх ирээдүйтэй тамирчин-аар Булган аймгийн тамирчин С.Гантогтох, Дайчин боксчин”-оор Өмнөговь аймгийн Мазаалайклубын тамирчин Э.Дэнзэн-Иш, ОУХМ С.Түмэнбаяр агсны нэрэмжит Цом, Мөнгөншагналыг С.Түмэнбаяр агсны төрсөн ах С.Түмэндэмбэрэл, С.Түмэнбаяр агсныэхнэр Уранмандах нар 57 кг-н аварга Булган аймгийн тамирчин Г.Үлэмж-дгардуулан өглөө.  Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Хөвсгөл аймаг One Boxing клубын тамирчин С.Биндэръяа, Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Дорноговь аймгийн тамирчинН.Отгонболд нар шалгарлаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.