Мэдээ

“БУЛГАН АЙМГИЙН БАХАРХАЛЫН ӨДӨР” ИЙГ ТОХИОЛДУУЛАН “САНСАР 2022” МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

            “БУЛГАН АЙМГИЙН БАХАРХАЛЫН ӨДӨР” ИЙГ ТОХИОЛДУУЛАН “САНСАР 2022” МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Цаг үеийн мэдээ

Булган аймгийн Засаг даргын ивээл дор “САНСАР 2022” марафон тэмцээнийг Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ой, Булганчуудын БАХАРХАЛЫН өдрийг тохиолдуулан, Булган нутгийн хүү Жүгдэрдэмдийн Гүррагчаад хүндэтгэл үзүүлэх, гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч , сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх нийтийн биеийн тамирыг дэмжих, Булган нутгаа сурталчилахад зорилгоор тэмцээнийг нээлттэй 7 насны ангилалаар зохион байгуулж эхний 8 байрыг шалгаруулж урамшууллаа. Тэмцээнд Булган, Орхон, Говьсүмбэр, Дархан, Хэнтий, Увс, Төв гэсэн 7 аймгийн 54 байгууллагын эрэгтэй 331, эмэгтэй 207 нийт 538 тамирчин оролцлоо. Тэмцээний үеэр Монгол үндэсний дээл, хувцасыг сурталчилах зорилгоор “Дээлтэй Монгол” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж нийт 20 оролцогчыг шагнаж урамшуулсан байна.


 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.