Монголын Бүх Ард Түмний спортын XV их наадмын Булган аймгийн аварга шалгаруулах Шатрын тэмцээн 2022 оны 03 сарын 26-27- ны өдрүүд Булган суманд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Булган сум, Бүрэгхангай, Орхон, Дашинчилэн, Могод, Баяннуур, Сайхан, Хялганат, Хишиг-Өндөр сумын 18-84 насны 35 тамирчин өрсөлдлөө. Шагналыг аймгийн Шатрын холбооны тэргүүн Д.Эрдэнэбат, Биеийн тамир спортын газрын дарга А.Ханддорж нар гардууллаа.
Эрэгтэй ангилалд
1-р байр Н.Очир-Эрдэнэ (Булган сум)
2-р байр Б.Болдбаатар (Булган сум)
3-р байр С.Наранбаатар (Булган сум)
4-р байр Х.Баясгалан (Булган сум)
5-р байр Ц.Лхагвасүрэн (Булган сум)
Эмэгтэй ангилалд
1-р байр Н.Номин-Эрдэнэ (Булган сум)
2-р байр Н.Мөнхтуяа (Булган сум)
3-р байр Г.Одонжаргал (Булган сум)
4-р байр Б.Ганчимэг (Могод сум)
5-р байр Б.Чулуунцэцэг (Булган сум)
Эрэгтэй ахмад тусгай байр Г.Өлзийбаяр (Булган сум) нар тус тус байр эзэллээ.
Тэмцээнийг ивээн тэтгэсэн Булган АЗЗА ТӨХК-д талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.