Мэдээ

ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ 31 ДЭХ УДААГИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ 31 ДЭХ УДААГИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Цаг үеийн мэдээ

Булганаймгийн үндэсний Шагайн харвааны 2022 оны аварга шалгаруулах тэмцээн 31 дэхжилдээ 2022оны 04 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 14сум, 1 тосгоноос нийт 31 багийн 256 харваачид оролцож цэц мэргэнээ сорьлоо.Тэмцээн хурууны багийн болон цуваа, Чавх /буу/-ны багийн болон цуваа харвааныангилалаар зохион байгуулагдсан. Өнөө жилийн тэмцээнийг “БУЛГАН ХАНГАЙНХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ САН”-гийн хамт олон ивээн тэтгэж оролцсон. Мөн энэ жил нэгэнсонирхолтой төрөл нэмэгдэж орсон нь 60-аас дээш настай харваачдын дунд багийнболон хувийн цуваа харвааны тэмцээн боллоо. Ахмад харваачдын дунд зохионбайгуулсан тэмцээнийг Бугат сумын уугуул Монгол улсын Хүндэт харваач Ч.Уусагагсаны үр хүүхдүүд ивээн тэтгэн оролцсон. Тэмцээний дүнгээр: Хурууныбагийн харвааны төрөлд: Б.Одбаяр ахлагчтай Хутаг-Өндөр сумын“Түмэн түрүү” баг 1-р байр, Булган сумын Г.Ариунболд ахлагчтай баг 2-р байр,Хялганат тосгоны Д.Энхжаргал ахлагчтай багийн олон 3-р байр, Рашаант сумынА.Дэмбэрэлсайхан ахлагчтай шагналт 4-р байранд шалгарлаа.     Хурууны цуваа харвааны төрөлд Аймгийн Гоцмэргэн Б.Одбаяр 1-р байр, Аймгийн Гоц мэргэн Б.Орхон 2-р байр, Залуу харваачГ.Ариунболд 3-р байранд шалгарлаа. Чавхны багийн харваанд Тэшиг сумын Р.Бумбагаахлагчтай баг 1-р байр, Булган сумын М.Лхагвадорж ахлагчтай баг, Хутаг-Өндөрсумын С.Болдбаатар баг 3-р байранд шалгарлаа. Чавхны хувийн цуваа харваандЧ.Шижирбаатар 1-р байр, Г.Дөл 2-р байр, Б.Цэцэг 3-р байранд шалгарлаа. 60-аасдээш настай харваачдын багийн тэмцээнд Б.Бат-Эрдэнэ ахлагчтай баг 1-р байр,Г.Нинжпэрэнлэй ахлагчтай баг 2-р байр, Ц.Батчулуун ахлагчтай баг, 3-р байрандшалгарлаа. Ахмад харваачдын цуваа харваанд Г.Нинжпэрэнлэй 1-р байр,Ж.Төмөрбаатар 2-р байр, Ш.Санжаасүрэн 3-р байранд шалгарлаа. 31 дэх удаагийнУлсын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 04 дүгээр сарын 23-25-ныөдрүүдэд Улаанбаатар хотод болох бөгөөд Булган аймгаас 6 баг оролцох эрхээавлаа.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.