Монголын Бүх Ард Түмний спортын XV наадмын Хөл бөмбөгийн тэмцээн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ЭӨЦ сургуулийн Хөл бөмбөгийн талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 8 багийн 80 гаруй тамирчид оролцож багийн дүнгээр:
I байр Б.Бат-Эрдэнэ ахлагчтай "1-р 12 жилийн сургууль"
II байр Г.Гансүх ахлагчтай "Дулааны цахилгаан станц"
III байр Б.Дашдэмбэрэл ахлагчтай "Булган Нисэх" багууд шалгарсан байна. Тэмцээний хамтран зохион байгуулагчаар:
Булган аймгийн Биеийн тамир, спортын газар, Булган аймгийн Хөл бөмбөгийн холбоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.