Хөнгөн атлетикийн спортын мастер Г.Нямсүрэн агсны нэрэмжит өсвөр үеийн Хөнгөн атлетикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 04 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Булган сумын “Төв Цэнгэлдэх хүрээлэн”-нд спортын 11 төрлөөр давхардсан тоогоор 239 тамирчид оролцлоо. Тэмцээнийг Булган аймгийн Хөнгөн атлетикийн холбоо, Хөнгөн атлетикийн спортын мастер Г.Нямсүрэн агсны үр хүүхдүүд, БТСГазар хамтран зохион байгууллаа.
Тэмцээний багийн дүнгээр:
I байр Н.Болормаа дасгалжуулагчтай /Хутаг-Өндөр сум/
II байр Б.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай /I-12 жилийн сургууль/
III байр Лхагвадорж дасгалжуулагчтай /Гурванбулаг сум/
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.