Төвийн бүсийн аймгуудын өсвөр үеийн Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Жүдо бөхийн гавьяат дасгалжуулагч Ш.Эрдэнэ-Очироор ахлуулсан С.Ширнэн /Хутаг-Өндөр сум/, Д.Ганбат /Сайхан сум/, Эрдэнэ-Очир /Баяннуур сум/, Хатанбаатар /Баян-Агт сум/ Ц.Баттулга /СДСургууль/, Б.Баттөр /I-12 жил/ багш, дасгалжуулагчид өсвөрийн жүдо бөхийн нийт 108 тамирчин /ахлах, дунд, бага/ 3 насны ангилалд нийт 29 багц медалийн төлөө өрсөлдлөө. Бага, дунд насны хөвгүүдийн баг II байр мөнгөн медаль, охидын баг III байр хүрэл медаль хүртэж, алтан медаль-5, мөнгөн медаль-12, хүрэл медаль-21 нийт 38 медаль хүртлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.