Мэдээ

ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН

ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН
НҮҮР
2022 оны 05 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Рашаант сумын В.А.Жанибековын
нэрэмжит ЕБС болон сумын спорт зааланд 2022 оны Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн болж өндөрлөлөө.Тус тэмцээнд 12 байгууллагын 31 багийн 240д тамирчид оролцсоноос охидын төрөлд 1-р байранд Батцоож дасгалжуулагчтай Мөнхжаргал ахлагчтай Бүрэгхангай сумын баг,2-р байранд Алтангэрэл дасгалжуулагчтай Сарантуяа ахлагчтай Хангал сумын баг,3-р байранд Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Шинэсаран ахлагчтай 1-р сургууль. Хөвгүүдийн төрөлд 1-р байранд Болдсайхан дасгалжуулагчтай Хабтур-Хас ахлагчтай Рашаант сумын баг,2-р байранд Соёлмаа дасгалжуулагчтай Өсөх ирээдүй ахлагчтай Тэшиг сумын баг,3-р байранд Батэрдэнэ дасгалжуулагчтай Дөлгөөн ахлагчтай 1-р сургуулийн баг тамирчид тус тус эзэллээ. Мөн тус тэмцээний шилдэг Тэгш тоглогчоор Рашаантын Хабтур-Хас,Хангалын Сарантуяа нар.шилдэг довтлогчоор Тэшигийн Өсөх ирээдүй.Шилдэг холбогчоор Рашаантын Мөнхсансар,1-р сургуулийн нар тус тус шалгарлаа.
Багийн нэгдсэн дүнгээр 1.Рашаант ЕБС 2.1-р сургууль 3.Тэшиг ЕБС тус тус байр эзэллээ. Тус тэмцээнийг Рашаант сумын ЗДТГ амжилттай ивээн тэтгэж явууллаа.Мөн шүүгчээр ажилласан САНСАР волейболын нэгдэлийн шүүгч Аригуунбүүвэй, Баярмагнай, Батэрдэнэ,Баянмөнх нарт баярласан талархсанаа илэрхийлье.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.