Мэдээ

Хангинахуйн шугуйн шагайн тойром -2022” Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт зохион байгуулагдлаа.

Хангинахуйн шугуйн шагайн тойром -2022” Булган аймгийн Хутаг-Өндөр сумын  Хантай багт зохион байгуулагдлаа.
НҮҮР
00 гаруй жилийн түүхтэй “Хангинахуйн шугуйн шагайн тойром -2022” Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт 2022 оны 05 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Булган, Орхон аймгууд хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд Үндэсний бөхийн барилдаан, Шагайн харваа болон хоёр аймгийн хамтарсан /ХЖТ/ урлагийн тоглолт боллоо.
ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН
“Хангинахын шугуйн шагайн тойром”-нд Улсын начин -4, Аймгийн арслан-9,Аймгийн заан-4, Аймгийн начин -9 сумын болон залуу-38, нийт 64 бөх барилдлаа.
Түрүүлсэн : Х.Цогтгэрэл -Улсын начин /Хутаг-Өндөр сум/
Үзүүрлэсэн: Д.Амарсайхан –Улсын начин /Сэлэнгэ сум/
Даваа-Очир-Улсын начин /Хөвсгөл аймаг/
Шөвгөрсөн: Б.Түмэндэмбэрэл /Аймгийн арслан /Орхон сум/
Шагайн харваа
Хурууны харваа: Нийт 46 багийн харваачид оролцлоо. Тус харваанд Сонинбаатар ахлагчтай Өмнөговь аймгийн “Ихэр эрхт говь” ХХК, Отгонболд ахлагчтай Дорноговь аймгийн “Ерөө гол” ХХК, Пүрэв-Очир ахлагчтай “Төв аймгийн “Догшин сүлд”ХХК, Б.Одбаяр ахлагтай “Түмэн түрүү” ХХК-ний харваачид оролцлоо.
I байр - Ч.Ирээдүй “Улсын гарамгай мэргэн” /Хангал сум/
II байр – Ж.Амарсанаа “Залуу харваач” /Хутаг-Өндөр сум/
III байр - Батням “Залуу харваач” /Улаанбаатар хот/
Хавчаахай харваа:
I байр – Р.Бумбага ахлагчтай “МУ-ын Хүндэт харваач”, “Аймгийн гоц мэргэн” /Тэшиг сум/
II байр – С.Дэлгэрбат ахлагчтай /Бугат сум/
III байр - Ч.Лхагва “Аймгийн гоц мэргэн” ахлагчтай /Булган сум/ шалгарсан байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.