Мэдээ

Монгол улсын арслан Б.Жамъяндоржийн нэрэмжит өсвөр үеийн Үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдаан Булган аймгийн Бүрэгхангай суманд

Монгол улсын арслан Б.Жамъяндоржийн нэрэмжит өсвөр үеийн Үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдаан Булган аймгийн Бүрэгхангай суманд
Цаг үеийн мэдээ

Монгол улсын арслан Б.Жамъяндоржийн нэрэмжит өсвөр үеийн Үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдаан Булган аймгийн Бүрэгхангай суманд 2022 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус барилдаанд 14 сум, байгууллагын 127 өсвөрийн бөхчүүд 6 насны ангиллаар барилдаж Багийн дүнгээр Тэргүүн байранд Сайхан сум, дэд байранд Гурванбулаг сум, гутгаар байранд Спортын дунд сургууль шалгарсан байна. Энэ үеэр тус суманд Бөхийн спортын танхимын нээлтийн арга хэмжээ болж, урилгаар аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Монгол улсын заан М.Өсөхбаяр, аймгийн БТСГ-ын дарга Х.Батхишиг, Монгол улсын арслан Б.Жамъяандоржийн охин Ж.Оюундалай, "Өгөөж баян хангай" ХХК-ний захирал Д.Догсом, "Монполимет" ХХК-ний төлөөлөл тус тус оролцлоо.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.