Мэдээ

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “АЯЛАЛ – АЛХАЛТ” ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “АЯЛАЛ – АЛХАЛТ” ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цаг үеийн мэдээ

Аймгийн хэмжээнд “Аялал – Алхалт” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих аяны удирдамжийг гарган, сум болон байгууллага аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн аяныг 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн хэмжээнд зохион байгуулж “Аялал –Алхалт Булган аймаг facebook” групп хаягийг нээж, үйл ажиллагааны явц, мэдээллийг нээлттэй сурталчлан ажиллалаа.

Аймгийн хэмжээнд Гурванбулаг, Бүрэгхангай, Хангал, Рашаант, Баяннуур, Тэшиг, Дашинчилэн, Орхон сумдын ЗДТГазар, Соёлын төв, цэцэрлэг, ЕБС, Төрийн банк, Хаан банкны ажилчид аяны хүрээнд ажлын байрны дасгал, өглөөний алхалт, явган аялал, бүжгийн болон тэмцээн уралдааныг зохион байгуулж, ХХААГазар, Статистикийн хэлтэс, БТСГазар, ЭМГазар, VI цэцэрлэг, Татварын хэлтэс, НДХэлтэс, ГХБХБГазрын ажилтан албан хаагчид дасгал хөдөлгөөн, алхалт, гүйлт, ажлын байрны дасгалыг тогтмол цагт хийж, аянд нэгдсэн байна.

“Аялал –Алхалт” аянд 8 сум, 11 байгууллагын давхардсан тоогоор 2940 хүн хамрагдсан байна.

Сумдаас Гурванбулаг, Орхон сум , байгууллагаас Гурванбулаг сумын Солонго цэцэрлэг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.