Булган аймаг дахь Монголын хавчаахай харвааны холбоо салбар зөвлөлөөс 2017 оноос хойш аймгийн "Гоц мэргэн" болсон 12 харваачдын цолонд хүндэтгэл үзүүлэх 2022 оны "Отго" харваны тэмцээнийг 11 дүгээр сарын 08-ны өдөр нээлттэйгээр спортын “Б” зааланд зохион байгуулагдлаа. Тус харваанд Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн 8 багийн 50 гаруй харваачид оролцож, Тэргүүн байрыг Булган сумын Н.Лхагвадорж ахлагчтай Хандван баг, 2-р байрыг Ч. Лхагва ахлагчтай Булган баг, 3-р байранд Хутаг-Өндөр сумын С.Болбаатар ахлагчтай "Цэцгийн шагай" баг тус тус шалгарлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.