Монгол улсад Шинэ Үндсэн хууль, Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо өөрөө удирдах шатны байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан боллоо.Барилдаанд Монгол Улсын начин Д.Тамир, Х.Цогтгэрэл тэргүүтэй улс, аймгийн цолтой 64 бөх зодоглосон бөгөөд Орхон сумын харьяат, улсын начин Э.Сумъяабат зургаа даван түрүүлж, Орхон сумын харьяат, улсын начин Б.Түмэндэмбэрэл үзүүрлэж, Их шөвөгт Бүрэгхангай сумын харьяат, улсын начин Д.Тамир, Хутаг-Өндөр сумын харьяат, улсын начин Х.Цогтгэрэл нар шалгарлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.