Мэдээ

ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
Цаг үеийн мэдээ

Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ биеийн тамир, их спортыг дэмжих зорилгоор “Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөртөө олон арга хэмжээ, бодлогын шинжтэй хөтөлбөрүүдийг багтаасан.

Аймгийн “Өсвөрийн шигшээ баг”-ийг спортын 12 төрлөөр байгуулж, шигшээ багийн 3 багш дасгалжуулагчийг бэлтгэж, улс, бүсийн чанартай 19 төрлийн уралдаан тэмцээнд давхардсан тоогоор 947 тамирчин оролцож алт 22, мөнгө 24 хүрэл медаль 22 нийт 68 медаль хүртсэн амжилтыг энэ өнгөрөгч 2022 онд үзүүлээд байна.

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын салбарын тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх зорилгоор 58,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 25 нэр, төрлийн тоног төхөөрөмж, хэрэглэл материалыг нэмэгдүүлснээр сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, бокс, самбо, жүдо бөх, фитнес спортоор хичээллэгсдийн тоо нэмэгдэж сард давхардсан тоогоор 260 орчим хүн тогтмол хичээллэж байна.

2022 онд Бразил улсад зохион байгуулагдсан зуны дифлимпийн 24-р наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон 1 тамирчин, Франц улсад зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн гран-при тэмцээнд оролцсон 1 тамирчин, Армен улсын Ерван хотод болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнд оролцсон 2 тамирчин, 1 дасгалжуулагчид нийт 13.8 сая төгрөгийн дэмжлэгийг тус үзүүлж тамирчдын туршлага судлах, бэлтгэл сургуулилт хийх, тэмцээн уралдаанд оролцоход дэмжлэг үзүүллээ.

Эдгээр арга хэмжээний үр дүнд Дэлхийн улс, бүс, аймгийн чанартай уралдаан тэмцээнд оролцогсдын тоо өмнөх жилүүдээс 20-30 хувиар нэмэгдэж, үзүүлсэн амжилтын дүнгээр улсын хэмжээнд 4-р байрт жагсаж байна. Өнөөдөр Шрим бөхийн Дэлхийн аварга тамирчин болсон Д. Тамир,мөн Шрим бөхийн Дэлхийн аваргын мөнгөн медальт Х.Цогтгэрэл , Пауэрлифтингийн Дэлхийн аваргын алт мөнгөн медальт Ш.Бат-Эрдэнэ,Пауэрлифтингийн Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Одон, Пара буудлагын Дэлхийн аваргын алтан медальт Г.Ганзориг, Кик боксын Дэлхийн аваргын хүрэл медальт О.Баярцэнгэл, 2022 оны Гандболын Залуучуудын улсын аварга баг тамирчдад хүндэтгэл үзүүлж , мөнгөн шагналаар урамшууллаа.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.