Мэдээ

ӨВЛИЙН СПОРТЫН НААДМЫГ ХАНГАЛ СУМЫН ХЯЛГАНАТ ТОСГОНД 1 САРЫН 20- 21 ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА.

ӨВЛИЙН СПОРТЫН НААДМЫГ ХАНГАЛ СУМЫН ХЯЛГАНАТ ТОСГОНД 1 САРЫН 20- 21 ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА.
Цаг үеийн мэдээ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21, Төсвийн тухай хуулийн , Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2 , 8.1.7, “Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн 3.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн:
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагын ажиллагсдын эрүүл мэндийг дэмжин, эрүүл агаарт идэвхтэй хөдөлгөөнийг дэмжин, өвлийн спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Өвлийн спортын наадам”-ыг Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд зохион байгуулна.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, тур компаниудын төлөөлөлтэй уулзалт хэлэлцүүлэг хийж, тэшүүр , мөсний шагай, сумо бөх , олс таталт зэргээр зохион байгуулах бөгөөд өнөөдөр ажлын хэсэг хуралдаж урьдчилсан байдлаар санал солилцлоо.
Уг өвлийн спортын наадамд Төрийн болон Төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид болон 16 сум, 1 тосгоны тус бүр баг бүрдүүлэн оролцоно.
Мөн өвлийн спортын наадмыг угтаж “Өвлийн аялал-Булган” фото зургийн уралдааныг гэрэл зураг сонирхогч хүн бүрийн дунд зарлаж байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.