Мэдээ

"АНХДАГЧДЫН ЦОМ-2023" гүйлтийн цанын аварга шалгаруулах тэмцээнд Спортын мастер Ю.Соёлмаа дасгалжуулагчтай “Teshig Ski Master” баг тамирчид Тэргүүн байр эзэллээ.

"АНХДАГЧДЫН ЦОМ-2023" гүйлтийн цанын  аварга шалгаруулах тэмцээнд Спортын мастер Ю.Соёлмаа дасгалжуулагчтай “Teshig Ski Master” баг тамирчид Тэргүүн байр эзэллээ.
Цаг үеийн мэдээ
"АНХДАГЧДЫН ЦОМ-2023" гүйлтийн цанын аварга шалгаруулах тэмцээн Булган аймгийн Тэшиг суманд (Харгал нуур) 2023 оны 01 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд (Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Төв аймаг, Алдар спорт хороо, Монголын үндэсний цанын холбоо, Хилийн цэргийн 0286-р анги) нийт 8 байгууллагын 100 гаруй баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Багийн дүнгээр: Тэргүүн байранд Булган аймгийн Тэшиг сумын Спортын мастер Ю.Соёлмаа дасгалжуулагчтай “Teshig Ski Master” клубын тамирчид 10 алт, 3 мөнгө 7 хүрэл медаль хүртэж Цом өргөмжлөл, алтан медаль,
Дэд байранд: Төв аймгийн баг тамирчид, Гутгаар байранд: Орхон аймгийн баг тамирчид тус тус шалгарсан байна.
Тэмцээнийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын цанын холбоо, Булган аймгийн Биеийн тамир спортын газар, Хилийн 0286-р анги хамтран зохион байгууллаа.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.