Орхон, Булган аймгийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Монголын Хүүхдийн спортын өвлийн VII наадмын анхан шатны "Мөнгөн өвөл-2023" аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Орхон аймагт Гүйлтийн тэшүүр, Гүйлтийн цана, Уулын цанын төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.
Гүйлтийн тэшүүрийн төрөлд: 3 аймгийн (Орхон, Булган, Хөвсгөл) 6 багийн 60 тамирчин оролцсоноос: I байранд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум, II байранд Булган аймгийн Баяннуур сум, III байранд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын баг тамирчид, Гүйлтийн Цанын төрөлд: 6 аймгийн 8 багийн тамирчид оролцсоноос: I байранд Ю.Соёлмаа (Спортын мастер), П.Баярсайхан (Спортын мастер) дасгалжуулагчтай Булган аймгийн баг тамирчид, II байранд Энхжаргал дасгалжуулагчтай Орхон аймгийн баг тамирчид, III байранд Төв аймгийн баг тамирчид тус тус шалгарсан байна.
Тус тэмцээнээс шалгарсан баг тамирчид нь 2023 оны 02 дугаар сарын 08-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах Монголын Хүүхдийн Спортын өвлийн VII наадмын шигшээ тэмцээнд оролцох эрх авч, бэлтгэлдээ гараад байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.