Мэдээ

ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДАД ЗОРИУЛЖ СПОРТЫН ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА

ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДАД ЗОРИУЛЖ СПОРТЫН ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА
Цаг үеийн мэдээ

Булган аймгийн Засаг даргын “ Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн дагуу биеийн тамир, их спортыг дэмжих чиглэлээр үе шаттай ажлууд хийгдэж байна.

Өнөөдөр өсвөр үеийнхнийг эрүүл чийрэг бие бялдартай өсөх, чөлөөт цагаа биеийн тамир спортоор хичээллэх боломж бололцоог нь дэмжих , нэмэгдүүлэх зорилгоор Биеийн тамир спортын газарт бокс, жудо, самбо бөхийн хэрэгслүүд болон тус газарт дутагдалтай байсан зарим спортын хэрэгслээр хангалаа. Өнгөрөгч 2022 онд тус салбарт нийтдээ 54 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Өнөөдрийн байдлаар Булган аймагт спортын 8 төрлөөр өсвөрийн шигшээ баг хичээллэж, дугуйланд хамрагддаг хүүхэд,сурагчдын тоо 20 хувиар өслөө.


 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.