Мэдээ

2023 ОНЫ НАСАНД ХҮРЭГЧДИЙН САМБО БӨХИЙН УАШТ-НД БУЛГАН АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД: ТЭРГҮҮН БАЙР, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД: ГУТГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

2023 ОНЫ НАСАНД ХҮРЭГЧДИЙН САМБО БӨХИЙН УАШТ-НД БУЛГАН АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД: ТЭРГҮҮН БАЙР, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД: ГУТГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ.
Цаг үеийн мэдээ

1990 оны Самбо бөхийнзалуучуудын Дэлхийн аварга, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, Монгол Улсын 3удаагийн аварга ОУХМ Ж.Оргилболдын нэрэмжит Самбо бөхийн 2023 оны Насанд хүрэгчдийн Улсынаварга шалгаруулах тэмцээн2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд Булганаймгийн  Спортын ордонд амжилттай зохионбайгуулагдлаа.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд:  Монголын Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч, Онц бөгөөдэлчин сайд Д.Гэрэл, Булган аймгийн Засаг дарга, Монголын Самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийндарга, Гавьяат тамирчин Б.Ариун-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, Булганаймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Эрдэнэбат, Самбо бөхийн Залуучуудын дэлхийн аварга, Дэлхийн цомын хошоймөнгөн медальт ОУХМ Ж.Оргилболд, Самбо бөхийн гавьяат тамирчин Х.Батхишиг, аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаХ.Батхишиг, ОУХМ Нансалын Мөнхөө багшийн гэр бүл, Самбобөхийн анхны шигшээ багийн тамирчин Аймгийн Хурц бадрангуй ерөөлт арслан Н.Батчулуун,МУ-ын Самбо бөхийн анхны шигшээ багийн тамирчин аймгийн ИТХ-ын дарга асан Ц.Дагвадаш  тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.

Аргахэмжээний үеэр Ж.Оргилболд,Н.Батчулууннарыг Монголын Үндэсний Олимпийн Хорооны шагнал “Алтан-Очир”, Ц.Дагвадаш, Х.Батхишигнарыг МҮОХ-ны “Олимпийн алдар”, Биеийн тамирын багш Д.Ширнэн, М.Эрдэнэ-Очирнарыг МҮОХ-ны  “Алтан медаль”-аар шагнаж,Булган аймгийн Самбо бөхийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Э.Гансүхэд “Самбобөхийн ОУХМастер” цол тэмдгийг гардуулсан байна.

ТэмцээндАймаг: Архангай, Булган, Хэнтий,Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Спортынхороо: ”Сүлд”,”Хилчин”, ”Хүч”, “Алдар”,Чингэлтэй дүүргийн БТСХороо, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний биеийнтамирын дээд сургууль, Дэвжээ: “Хурд”, Сонгино хайрхан дүүргийн “Хаанхүнс импекс”, ”Бор нуур”,”Чандмань оргил”, Баянзүрх дүүргийн “Женко”, Хан-Уулдүүргийн “Женко”,Сэлэнгэ “Шинэ бадрах”,  “Тэнгэрлэгбурхан халдун”, “Мазаалай” зэрэг  аймаг,спортын хороо, дэвжээний Дэлхийн аварга гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, Дэлхийнаварга ОУХМ Д.Алтансүх, Д.Пүрэвдорж,Ч.Марал-Эрдэнэ тэргүүтэй 22 байгууллагын 200 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн(58, 64, 71, 79, 88, -98, +98 кг), эмэгтэйчүүдийн (50, 54, 59, 65, 72, -80, +80 кг), байлдааны самбын (58, 64, 71, 79, 88, -98, +98 кг)-ын жинд өрсөлдлөө. Шилдэг тамирчин:

Спортсамбо-  С.Лхагвадулам -72кг (Эмэгтэй)

Спортсамбо-  А.Сумъяа- 64кг (Эрэгтэй)

Байлдааны самбо - Н.Мөнх-Эрдэнэ- 88кг

Багийн дүнгээр:

Эрэгтэйчүүдийн төрөлд: Тэргүүн байр: Булган аймаг - 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл, Дэд байр: Орхон аймаг - 2 Алт, 1 мөнгө, Гутгаар байр:Хэнтийаймаг - 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл

Эмэгтэйчүүдийн төрөлд: Тэргүүн байр: Женко клуб (2 алт, 2 мөнгө,1 хүрэл), Дэд байр: Алдар спорт хороо (2 Алт, 1 мөнгө), Гутгаар байр: Булганаймаг  (2 алт, 3 хүрэл)

Байлдааны самбын төрөлд: Тэргүүн байр:  Тэнгэрлэг бурхан халдун (2 алт, 4 мөнгө, 3хүрэл), Дэд байр: Дотоод хэргийн их сургууль (2 Алт, 1 хүрэл), Гутгаар байр: “Мазаалай клуб (1 алт, 1 мөнгө, 1 хүрэл)  тус тусшалгарсан байна.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.