Мэдээ

Монголын Хүүхдийн спортын VII наадмын хүрээнд Самбо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 286 өсвөрийн самбочид оролцлоо.

Монголын Хүүхдийн спортын VII наадмын хүрээнд Самбо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 286 өсвөрийн самбочид оролцлоо.
Цаг үеийн мэдээ

Монголын Хүүхдийн спортын VII наадмын хүрээнд Самбо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 03 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Булган суманд зохион байгуулагдаж,  нээлтийн ажиллагаанд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Биеийн тамир, спортын газрын дарга Х.Батхишиг, МУ-ын гавьяат дасгалжуулагч Ш.Эрдэнэ-Очир, Нийтийн биеийн тамир, спортын сургалт дасгалжуулалтын албаны дарга Л.Ганболд болон сум, сургуулийн Биеийн тамирын багш, дасгалжуулагчид (Баян-Агт, Баяннуур, Бүрэгхангай, Хутаг-Өндөр, Хялганат, Сайхан, Тэшиг, Рашаант, Дашинчилэн, Могод, Булган аймгийн Самбо бөхийн өсвөрийн шигшээ баг, Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургууль) нийт -13 сум, байгууллагын 286  өсвөрийн самбочид 72 жин  хурд хүч авхаалж самбагаа сорин оролцлоо.

Тус тэмцээний багийн дүнгээр:

ОХИД: ТЭРГҮҮН БАЙР: Д.Хатанбаатар дасгалжуулагчтай Баян-Агт сумын баг тамирчид (алтан медаль-7, мөнгөн медаль-3)

ДЭД БАЙР:С.Адъяасүрэн дасгалжуулагчтай Тэшиг сумын баг тамирчид (алтан медаль-4, мөнгөн медаль-3)

ГУТГААР БАЙР: М.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Баяннуур сумын баг тамирчид (алтан медаль-4, мөнгөн медаль-2)

ХӨВГҮҮД: ТЭРГҮҮН БАЙР: Ш.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Булган аймгийн шигшээ багийн тамирчид (алтан медаль-7, мөнгөн медаль-9)

ДЭД БАЙР: Ц.Баттулга дасгалжуулагчтай Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид (алтан медаль-5, мөнгөн медаль-4)

ГУТГААР БАЙР: Хишигбат дасгалжуулагчтай Тэшиг сумын баг тамирчид (алтан медаль-5, мөнгөн медаль-3), Шилдэг тамирчнаар  Б.Чинзориг, Хажидсүрэнмаа нар шалгарсан байна.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.