Мэдээ

ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БОКСЫН ТЭМЦЭЭНД БУЛГАН АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БОКСЫН ТЭМЦЭЭНД БУЛГАН АЙМГИЙН БАГ  ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Цаг үеийн мэдээ
Ази Тивийн Хошой Аварга, Ардын багш МУГТ Х.Алтанхуягийн нэрэмжит Залуучуудын Улсын аварга шалгаруулах Боксын тэмцээн 2023 оны 04 дүгээр  сарын 11-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, нийт  31 багийн 220 тамирчин өрсөлдөж жин тус бүрийн шилдгүүд тодорсон байна. Тус тэмцээнд  Булган аймгаас  Боксын спортын мастер Д.Мөнхболд дасгалжуулагчтай 8 тамирчин оролцсноос:
48 кг жинд Н.Мишээл хүрэл медаль,
50 кг жинд Б.Нандин-Эрдэнэ мөнгө медаль,
54 кг жинд Б.Уянга хүрэл медаль,
51 кг жинд М.Цогбадрах хүрэл медаль,
66 кг жинд М.Цолмонжаргал нар мөнгөн медаль , нийт 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж амжилттай оролцлоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.