Мэдээ

Булган хангай хөгжлийн төлөө сан нь Монголын Хүүхдийн спортын VII зуны наадмын Хөнгөн атлетикийн шигшээ тэмцээнд оролцох тамирчдын зардлыг ивээн тэтгэж, хамтран ажиллахаар боллоо.

Булган хангай хөгжлийн төлөө сан нь Монголын Хүүхдийн спортын VII зуны наадмын Хөнгөн атлетикийн шигшээ тэмцээнд оролцох тамирчдын зардлыг ивээн тэтгэж, хамтран ажиллахаар боллоо.
Цаг үеийн мэдээ

Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын Хөнгөн атлетикийн анхан шатны тэмцээн 2023 оны 04 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Булган суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 9 сум, сургуулийн (I-12 жилийн сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, III сургууль, Спортын дунд сургууль, МСҮТөв, Бүрэгхангай сум, Гурванбулаг сум, Хутаг-Өндөр сум, Хишиг-Өндөр сум,) давхардсан тоогоор 241 тамирчин оролцлоо.

БАГИЙН ДҮНГЭЭР: Тэргүүн байр Н.Болормаа дасгалжуулагчтай Хутаг-Өндөр сумын I баг, Дэд байранд О.Отгонцэцэг дасгалжуулагчтай I-12 жилийн сургууль, Гутгаар байранд Б.Бямбадорж дасгалжуулагчтай Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн баг тамирчид тус тус шалгарсан байна.

        Мөн  Монголын Хүүхдийн спортын VII зуны  наадмын Хөнгөн атлетикийн шигшээ тэмцээнд оролцохоор шалгарсан 2 тамирчинд Хөнгөн атлетикийн спортын дэд мастер  М.Номин шифи,өмсгөлөө бэлэглэж, шигшээ тэмцээнд оролцох нийт тамирчдын зардлыг Булган хангай хөгжлийн төлөө сангаас ивээн тэтгэж байгаад талархал илэрхийлж, ажилд нь амжилт хүсье.

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.