Мэдээ

“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ НИЙГЭМ” аян

“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ НИЙГЭМ” аян
Цаг үеийн мэдээ
“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ НИЙГЭМ” аян
1.Хөгжилдөх
Хүний амьдралын хамгийн аз жаргалтай үе бол хүүхэд нас юм. Хүүхэд насны сайхан дурсамжууд дотод найзуудтайгаа хамт сагс тоглож өдөржин шийдэн дээр өнжсөн өдрүүд зүй ёсоор орно.
2. Дасгал хөдөлгөөн болох
Өнөө үед хөдөлгөөний дутагдалаас үүдэлтэй таргалалт, нурууны суулт, зүрх судасны өвчин өдөр ирэх бүр залуужиж байгааг мэдээллийн аль ч эх үүсвэрээс мэдэж болно.
3. Ур чадвараа сайжруулах
Аль ч спортоор хичээллэх нь өөр өөийн давуу талтай. Нийтлэг давуу тань нь анхаарал төвлөрүүлэх чадвар, анхаарлаа хуваарьлах, хөдөлгөөний эвсэл, хурд, хүч, тэнцвэрээ олох чадвар зэрэг бие мах бодын чадвараас гадна багаар ажиллах, бусдын үгийг даах, үлгэр жишээ авах, цаг баримтлах, тууштай болох, зориг, тэвчээр зэрэг сэтгэлийн чадварууд сайжирдаг.
4. Найзуудтай болно.
Ганцаарчилсан төрлийн спорт байсан ч ижил хүсэл сонирхол, мөрөөдөлтэй найзуудтай болох нь гарцаагүй.
5. Өөрөө өөрийгөө сорих
Өөртөө итгэх итгэл нь урамаас үүдэлтэй. Маш олон спортоор хичээллэсэн, тэмцээн уралдаанд оролцсон, нийгмий идэвхитэй үйл ажиллагаанд оролцсон хүмүүсээс “Та яагаад энэ алхамыг хийх болов” гэж асуухад “Өөрөө өөрийгөө сорихын тулд, үе тэнгийнхнээсээ өөрийгөө хаана явааг мэдэхийн тулд” гэж хариулдаг.
6. Ямар нэг сайн үр дүнгийн төлөө тэмцэлд оролцох
Спортын аль ч төрөл ялалтад тэмүүлдэг. Спортын тоглолтын үр дүнд ялалт ирэхэд түүнд оролцсон өөрийн оролцоо, эерэг үр дүнд тэмүүлэх сэдэл зэрэг нь хүүхдэд төлөвлөх, бэлтгэх, тэмцэх, үр дүнд хүрэх чадвар дадал болдог.
7. Багт тоглох
Хол явъя гэвэл олуулаа, хурдан явъяа гэвэл ганцаараа яв гэдэг үг бий. Миний мэдэх маш олон ур чадвартай, ухаалаг, авъяастай хүмүүсийн амжилтаас хойш татдаг нэг том шалтгаан бол багаар ажиллах чадваргүй байдал юм.
8. Ялж ялагдаж сурах
Ялагдалыг хүлээн зөвшөөрч, бусдыг хүнтдэтгэж чаддаг хүн ялалтын төлөө илүү сайжрах тэнхээг олдог.
9. Стресээ тайлах
Спортоор хичээллэхэд хүний тархинаас эндофрин гэдэг бодис ихээр ялгарч энэ бодис нь хүний бухимдал, стрессийг тайлж эерэг бодол өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэн эрч хүчийг бий болгодог юм байна.
10. Өөрийн үүрэг хариуцлагаа мэдрэх
Спорт аав ээжийн зааж чадахгүй олон эерэг дадлыг хүүхдэд төлөвшүүлдэг.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.