Үндэсний Шагайн харвааны 22 дахь удаагийн Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж нийт 27 багийн 216 улс, аймгийн цолтой харваачид оролцсоноос Улсын Харьшгүй мэргэн Г.Нинжпэрэнлэй (Булган сум) ахлагчтай, Улсын Хүндэт харваач н.Төмөрбаатар (Хялганат тосгон), Аймгийн Гоц мэргэн Д.Галбадрах (Булган сум), Аймгийн Гоц мэргэн А.Батбаяр (Баян-Агт сумын уугуул), Аймгийн Гоц мэргэн С.Чулуун (Булган сум), Аймгийн Гоц мэргэн Н.Ганбаатар (Сэлэнгэ сум), Улсын мэргэн А.Эрдэнэцогт (Сэлэнгэ сум), Аймгийн Гоц мэргэн Д.Чулуунбаатар (Булган сум) багийн харваачид Тэргүүн байр эзэллээ. Харваачдадаа баяр хүргэе. Та бүхний Оноо мэргэн, Хараа хурц байх болтугай.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.