Мэдээ

"ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ НИЙГЭМ" АЯНЫ ХҮРЭЭНД Булган аймагт Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтэс болон Спорт анагаах

"ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ НИЙГЭМ" АЯНЫ ХҮРЭЭНД Булган аймагт Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтэс болон Спорт анагаах
НҮҮР

"ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ НИЙГЭМ" АЯНЫ ХҮРЭЭНД Булган аймагт Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтэс болон Спорт анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн ЭШССА, АУА-аас хамтран өсвөрийн шигшээ багийн тамирчдын бие бялдрын ерөнхий хөгжил болон биеийн бүтэц, баланс, сэтгэл зүйн байдал, хоол шим тэжээлийн байдлыг сорил тест болон асуумжийн аргаар судлах, суурь судалгааны мэдээлэл цуглуулах, өсвөрийн тамирчидтай ажиллаж байгаа дасгалжуулагч нарыг орчин үеийн спортын шинжлэх ухаан, анагаах ухааны мэдлэг, мэдээллээр хангах сургалт судалгааны ажлыг зохион байгууллаа.Үүнд:

1. Орон нутгийн өсвөрийн шигшээ байгийн тамирчдаас авах түүвэр судалгаа хийх:

• Бие бялдрын ерөнхий хөгжлийн тодорхойлох хэмжилтүүд хийх;

• Биеийн ерөнхий бүтцийг тодорхойлох;

• Булчингийн ажиллах чадварын сорил авах;

• Сэтгэл зүйн сорил авах;

• Хоол шим тэжээлийн судалгаа авах.

2. Өсвөрийн тамирчдын багш, дасгалжуулагч нарт зориулсан сургалт:

• Спортын шинжлэх ухаан

• Спортын анагаах ухаан

• ҮШБ-ийн мэдээлэл

Бүрэлдэхүүн:

САУЭШТ-ийн ЭШССА-ны дарга Б.Батцэнгэл, Эрдэм шинжилгээний ажилтан Б.Ганзориг, А.Зул, АУА-ны Их эмч – Ц.Мөнх-Эрдэнэ, ҮШББХХ-ийн өсвөрийн шигшээ багийн асуудал хариуцсан мэргэжилтэн И.Баттүшиг нар ажиллаа.



 


 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.