Мэдээ

Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмаас Булган аймгийн баг тамирчид 12 медаль хүртлээ.

Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмаас Булган аймгийн баг тамирчид 12 медаль хүртлээ.
Цаг үеийн мэдээ

Монголын Хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт 2023 оны 06 дугаар  сарын 19-29-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас шалгарсан 11-18 насны 5000 гаруй тамирчид (чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3x3, уран сайхны гимнастик, хөлбөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, волейбол, самбо бөх, уулын дугуй, ширээний теннис, спорт бүжиг, байт харваа, бадминтон, гандбол, таеквондо)  спортын 23 төрөлд хурд хүч, оюун ухаанаа уралдуулж, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Тус наадамд Булган аймгийн баг тамирчид  спортын 8 төрлөөр өрсөлдөж, Гандбол (эмэгтэй баг) Хүрэл медаль, Жүдо бөх алтан медаль-1, хүрэл медаль-2, Самбо бөх- алтан медаль-1, мөнгөн медаль-1, Буудлага мөнгөн медаль-1, Хөнгөн атлетик- алтан медаль-2, мөнгөн медаль-2, Таеквондо- хүрэл медаль-1,  нийт 12 медаль хүртэж,  21 аймаг 9 дүүргээс X байранд шалгарсан байна.



 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.