Дугуйт цанын улсын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 09 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Булган суманд зохион байгуулагдаж нийт 12 багийн 126 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдлөө. Энэ удаагийн Дугуйт цанын улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн санаачилгаар Монголын цанын холбоо болон аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохион байгууллаа.
Тус тэмцээнд Булган аймгаас Спортын мастер Ю.Соёлмаа дасгалжуулагчтай нийт 12 тамирчин оролцлоо.
I байр- 59 оноогоор Төв аймгийн баг тамирчид,
II байр 77 оноогоор Орхон аймгийн баг тамирчид,
III Байр 101 оноогоор Булган аймгийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.