Мэдээ

“ХАРГАЛЫН ХҮЧТЭНИЙ ЦОМ” –ын төлөөх тэмцээн 2024 оны 01 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Булган аймгийн Тэшиг суманд амжилттай зохион байгуулагдлаа.

“ХАРГАЛЫН ХҮЧТЭНИЙ ЦОМ” –ын төлөөх тэмцээн 2024 оны 01 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Булган аймгийн Тэшиг суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Цаг үеийн мэдээ

 “ХАРГАЛЫН ХҮЧТЭНИЙ ЦОМ” –ын төлөөх тэмцээн 2024 оны 01 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Булган аймгийн Тэшиг суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 12 байгууллагын 176 тамирчин 7 насны ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж Багийн дүнгээр: 1-р байранд: О.Заяа дасгалжуулагчтай Орхон аймгийн “Баян-Өндөрийн хүчтэн” дэвжээ, 2-р байранд: МУ-ын гавьяат дасгалжуулагч Ш.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Булган аймгийн БТСГ-ын баг, 3-р байранд: Г.Ганбат дасгалжуулагчтай Булган аймгийн Сайхан сумын баг тус тус шалгарлаа. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч М.Нямжав захиралтай “Баян зам транс” ХХК-ийн Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Тэшиг сумын “Харгалын хүчтэн” бөхийн холбоо, хамтран зохион байгуулж дэмжсэн Тэшиг сумын ЗДТГ, Тэшиг сумын ЕБСургууль, БТСГазар,Тэшиг сумын Соёлын төв, Хилийн цэргийн 0286-р анги, иргэд та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.