Мэдээ

Монгол улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд 15-16 насны аймгийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа.

Монгол улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд 15-16 насны аймгийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа.
Цаг үеийн мэдээ

Монгол улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд 15-16 насны аймгийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн 2024 оны 03 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд Булган суманд амжилттай зохион байгуулагдаж  нийт 17 багийн 153 тамирчид оролцлоо. Эрэгтэй:

I байр - Н.Болормаа дасгалжуулагчтай Хутаг-Өндөр сум

II байр- Б.Баттулга дасгалжуулагчтай III-12 жилийн сургууль

III байр - Г.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай I-12 жилийн сургууль, Эмэгтэй:

I байр - Г.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай (I-12 жилийн сургууль)

II байр - Б.Хатанбаатар дасгалжуулагчтай (Баян-Агт сум)

III байр – Н.Болормаа дасгалжуулагчтай ( Хутаг-Өндөр сум)

Шилдэг эрэгтэй тамирчин: И.Ариун-Эрдэнэ (Хутаг-Өндөр сум), н.Тэмүүлэл (Эрдмийн өргөө цогцолбор сургууль)

Шилдэг эмэгтэй тамирчин: Б.Эрдэнэтунгалаг (Баян-Агт сум), Э.Цэлмэг (I-12 жилийн сургууль) тус тус шалгарсан байна.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.