Цаг гаргая" аяны хүрээнд "Илүүдэл жингүй- Эртэч Булган" идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 05 дугаар сарын 13-нд Спорт ордонд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд ХХААГазар, ЭМГазар, Мал эмнэлэг, ГБХЗХГазар, Стандарт хэмжилзүйн хэлтэс,VI цэцэрлэг, II цэцэрлэг, III сургууль, Татварын хэлтэс, ХЖТ, БТСГ, Ахмадын шугаман бүжгийн Жигүүр -1 , Жигүүр -2, Цоглог хамтлагууд оролцсон байна. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, БТСГазрын дарга Х.Батхишиг нар оролцлоо. Үйл ажиллагааны үеэр Шугаман бүжгийн Ахмадын "Жигүүр -1", "Жигүүр -2" , "Цоглог" хамтлаг, VI цэцэрлэгийн багш ажилчид шугаман бүжгийн үзүүлэх тоглолтыг хийж идэвхтэй хөдөлгөөний сурталчлан ажиллалаа. Мөн иргэдийн БЖИ, Эрсдэлийн үнэлгээг танита аппаратаар гаргаж дасгал хөдөлгөөн болон хоолны зөвлөгөөг өгч ажиллалаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.