Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг авто машингүй өдөр болгон зарлаж "БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ-2024” арга хэмжээг “Цогт Хунтайж”-ийн талбайд гүйлтийн спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягт уриалах замаар эрүүл тэгш хүртээмжтэй нийгмийн орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдлаа.
Гүйлт: 10 нас хүртэл эрэгтэй, эмэгтэй 1 км, 15 нас хүртэл эрэгтэй эмэгтэй 2 км, 18 нас хүртэл: эрэгтэй км, эмэгтэй 3 км, 19-29 нас эрэгтэй 5 км, эмэгтэй 3 км, 30-39 нас хүртэл: эрэгтэй 5 км, эмэгтэй 3км, 40-49 нас эрэгтэй 5 км, эмэгтэй 3 км, 50-аас дээш: эр 5 км, эмэгтэй 3 км-ийн зайнд уралдаж аваргуудаа шалгарууллаа.
Хамтран ажилласан аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Соёлын ордны хамт олондоо Талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.