Монголын Волейболын Холбооны “ЭЕРЭГ -ЭРЧИМ НЭМЬЕ” Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод 2024 оны 10 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж эрэгтэй -99, эмэгтэй -77 багийн нийт 2160 тамирчин, 352 дасгалжуулагч, 21 аймаг , 9 дүүргийн 176 баг оролцсон байна.
Тус тэмцээнд Булган аймгийн Волейболын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Волейболын Спортын мастер А.Ханддорж, Бүрэгхангай сумын Биеийн тамирын багш дасгалжуулагч, Волейболын Спортын мастер Б.Батцоож нарын удирдлага дор өсвөрийн шигшээ багийн тамирчид оролцож Эмэгтэй багийн тамирчид Багийн дүнгээр “Хүрэл” медаль хүртлээ.
Мөн Өсвөрийн шигшээ багийн тамирчин Д.Мөнхжаргал “Шилдэг давуулагч”-аар шалгарлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.