“Соёлын бүтээлч сар-2024” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024” арга хэмжээний нээлт 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулагдаж, арга хэмжээний үеэр Өсвөрийн шигшээ баг тамирчдын үзүүлэх тоглолт, Сагсан бөмбөгийн тэмцээн, шинэ тутам хөгжиж буй спортын төрөл болох Модон барилдааны спортыг сурталчллаа.Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга МУ-ын гавьяат тамирчин Б.Ариун-Эрдэнэ, БТСГ-ын дарга Х.Батхишиг нар оролцож, олон улс, улс, бүсийн чанартай тэмцээн уралдаанд амжилт гаргасан тамирчдад Спортын цол зэрэг болон “Батламж” гардууллаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.