Мэдээ

“Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024”,“Уур амьсгалын өөрчлөлт, экологийн боловсрол олгох нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд өсвөрийн тамирчдын дунд Сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа.

“Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024”,“Уур амьсгалын өөрчлөлт, экологийн боловсрол олгох нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд өсвөрийн тамирчдын дунд Сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа.
Цаг үеийн мэдээ

Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024” аяны хүрээнд Булган аймгийн Засаг дарга МУ-ын гавьяат тамирчин Б.Ариун-Эрдэнийн санаачилгаар “Уур амьсгалын өөрчлөлт, экологийн боловсрол олгох нэгдсэн арга хэмжээний дагуу өсвөрийн тамирчдын дунд Сагсан бөмбөгийн тэмцээн 2024 оны 11 дүгээр сарын 02-03-ны  өдрүүдэд Булган суманд зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд 3 насны ангиллаар нийт 27 багийн 170 тамирчин оролцож: (9-10 нас) эмэгтэй: I байр 3 дугаар сургууль, II  байр 1 дүгээр сургууль, III байр 2 дугаар сургууль, эрэгтэй: I байр 2 дугаар сургууль, II  байр 1 дүгээр сургууль, III байр БТСГазар, (11-12 нас) эмэгтэй: I байр 1 дүгээр сургууль, II  байр 2 дугаар сургууль, III байр 1 дүгээр сургууль, эрэгтэй: I байр 1 дүгээр сургууль, II  байр БТСГазар, III байр 2 дугаар сургууль, (13-14 нас) эмэгтэй: I байр 3 дугаар сургууль, II  байр 2 дугаар сургууль, III байр 1 дүгээр сургууль, эрэгтэй: I байр 1 дүгээр сургууль, II  байр 2 дугаар, III байр 2 дугаар сургууль тус тус шалгарсан байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.