Мэдээ

БИЕИЙН ДАРХЛААГ ДЭМЖИХ ”ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ 2021” БИЕИЙН ТАМИРЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЛГАН АЙМАГ УЛСЫН ХЭМЖЭЭНД II БАЙР, ХАНГАЙН БҮСЭЭС ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

БИЕИЙН ДАРХЛААГ ДЭМЖИХ ”ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ 2021” БИЕИЙН ТАМИРЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЛГАН АЙМАГ УЛСЫН ХЭМЖЭЭНД II БАЙР, ХАНГАЙН  БҮСЭЭС  ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ.
Цаг үеийн мэдээ

        Биеийн тамир, спортынулсын хорооны даргын 2021 оны А/28 дугаар тушаалаар Биеийндархлааг дэмжих ”Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” биеийн тамирын арга хэмжээ2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс  2021оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал улс орон даяар амжилттай зохионбайгуулагдлаа.

       Тус  арга хэмжээнд Булган аймгийн төр төсвийнбайгууллага, аж ахуй нэгж, сум, баг, хороо, Ерөнхий боловсролын сургуулиуд,МСҮТөвүүд, ард иргэд,  спортын  холбоо, клубүүд / 16 сум, 1 тосгон, 43 төрийнболон төрийн бус байгууллага/ оролцон, нийт - 3678 иргэн “Bulgan running-2021” фэсбүүкд нэгдэн,  576 пост оруулж,  66758 км замыг тууллаа.

        Булган аймаг нь Эрүүл мэндийн цахим гүйлт-2021 нийтийн биеийн тамирын аргахэмжээнд Улсын хэмжээнд II байр, Хангайнбүсдээ Тэргүүллээ.

       Хамгийн хол  гүйсэн:

                                      Эрэгтэй

1.   Мягмарсүрэн Сэргэлэнбат /Татварын хэлтэс/ -338 км

2.   Жүгдэр Насанбат Улаанбаатар хот  - 188 км

3.    АмгаланБадарч  /Хялганат тосгон Хараацайцэцэрлэг/  187 км

                                    Эмэгтэй

1.     Занабазар Нина / Солонгос улс / 1071 км

2.     Чойндагва Наранцацралт ЭӨЦСургууль 640 км

3.     Батбаяр Болормаа  Хялганат тосгон /Хараацай цэцэрлэг/ 459 км

        Эрүүл мэнддээ хөрөнгө оруулж,  дархлаагаа дэмжсэн Булганчууддаа баярхүргэж,спортоор  тогтмол хичээллэхийг  уриалж  байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.