Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй "ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" Үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө БТСГазрын спорт ордонд зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Биеийн тамир, спортын газрын ажилтан албан хаагчид, "Эртэч ээжүүд," клуб, МУ-ын гавъяат жүжигчин Т.Оюунцэцэг багштай Шугаман бүжгийн ахмадын "Жигүүр 1, Жигүүр 2 хамтлаг, Алимаа багштай шугаман бүжгийн хамтлаг, иргэд, ахмадууд оролцлоо. Хуваарийн дагуу XII/02 нд БШУГазрын ажилтан албан хаагчдыг өглөөний дасгалдаа манлайлан оролцохыг уриалж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.